,,

Бодит хэмнэлт

Skywell ET5 цахилгаан автомашин нэг удаагийн цэнэглэлтээр 8000₮ зарцуулж 520 км зам туулах хүчин чадалтай

Байгальд ээлтэй

Цахилгаан машин агаар, орчны бохирдол үүсгэдэггүй. Гаргадаг цорын ганц дуу чимээ нь дугуй замтай үрэлцэх үед эсвэл өндөр хурдтай салхинаас үүдэлтэй дуу чимээ л байдаг.

Тав тухтай

Хэрэглэхэд хялбар ухаалаг систем, жолооч, зорчигчдын тав тухыг хангахуйц дотор болон суудлын дизайн.

Илүү зардалгүй

Цахилгаан хөдөлгүүр нь бензин хөдөлгүүрээс цөөн эд ангитай, тос, масло солих шаардлагагүй ба элэгдэл багатай тул үйлчилгээ, засвар зэрэг зардал бага байдаг.

Дэд бүтэц

Цахилгаан машин нь онцгой албан татварын хөнгөлөлт эдэлж, авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөж, дугаарын хязгаарлалтгүйгээр нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчих зэрэг олон давуу талыг эдлэх боломжтой.

Шинэ үе

Дэлхий нийт хүлэмжийн хийн ялгаралтыг 2030 он гэхэд 1990 оны түвшнээс 55 хувь бууруулах зорилго тавьж үүний хүрээнд дотоод шаталтын хөдөлгүүртэй машин үйлдвэрлэлийг халж, цахилгаан машины хэрэглээг дэмжих төлөвтэй байна.

Бид Skywell группийн суудлын авто машин, автобус, хүнд даацын болон тусгай зориулалтын машиныг эх орныхоо хэрэглэгчдэд зориулж импортлон нийлүүлж байна.

Шинэ үеийн
цахилгаан автомашин

Ердөө 30 минутад 30-80% цэнэглэх боломжтой, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 520 км хүртэл зам туулах чадвартай, хэмнэлттэй бас ухаалаг Skywell ET5 загварыг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Дэлгэрэнгүй

Шинэ эрчим хүчний нийлүүлэлтээр дотоодод болон олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий
байгууллагуудтай стратегийн түвшинд хамтран техникийн судалгаа,
шинэ загвар боловсруулах чиглэлээр ажиллаж байна.