Skywell компани нь 2021 оны 9-р сарын 23-ны өдөр амжилттайгаар Германы зах зээлд ET5 загварын машинаа экспорт хийсэн байна. Автомашины өлгий нутаг гэгддэг Герман улсын зах зээлд нэвтэрсэн явдал нь Skywell компанийн дэлхийн зах зээлд гарах, цаашдын ахиц дэвшил, брэндийн олон улсын стратегийг тодорхойлох зэрэг олон зүйлд түлхэц үзүүлсэн үйл явдал болжээ.
Энэхүү үйл явдал нь олон улсын борлуулалтын зорилгыг тодорхойлж, бусад улс орнуудын зам болон техникийн стандартад нийцүүлэн цэнэглэх байгууламж барих, бүтээгдэхүүнүүдийн параметрүүдийг томьёолж үйлчлүүлэгчдэдээ тохирох үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхэд чухал нөлөөтэй юм.

