Хэдхэн жилийн өмнө Монгол улсын хувьд ч гэлтгүй дэлхий нийтийн хүрээнд цахилгаан машин бидний өдөр тутмын хэрэглээ болно гэдэг бараг мөрөөдөл мэт л санагдаж байлаа.
Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарал, агаарын бохирдол гээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүрээлэн буй орчны бохирдол нэмэгдэж байгаагаас үүдэн улс олон бүр дотооддоо, мөн олон улсад хэрхэн энэ бүхний эсрэг хэрхэн үр дүнтэй тэмцэх талаар хэлэлцэн, шаардлагатай авч хэрэгжүүлэх аргуудыг хэтийн төлөвлөгөөндөө оруулж байгаагийн нэг нь дотоод шаталтын хөдөлгүүрт автомашины хэрэглээ, үйлдвэрлэлээс татгалзах болоод байгаа билээ.
Энэ жишгийн дагуу манай улсад бүрэн цахилгаан тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс тодорхой дэд бүтцийн асуудлуудыг шийдсээр байна.
Машинтай хүн бүрийн хамгийн наад захын хэрэгцээ мэдээж шатахуун түгээх станц байдаг. Харин цахилгаан машины хувьд заавал шатахуун түгээх станц гэхгүй өөрийн гэрт, ажил дээрээ цэнэглэх боломжтой ч яаралтай үед зориулалтын цэнэглэх цэг дээр очих хэрэгцээ мэдээж гарна.
Иймд Улаанбаатар хотын хэмжээнд байгаа цахилгаан автомашин цэнэглэх цэгүүдийн мэдээллийг хүргэе:
Автобус гурав компанийн эцсийн зогсоол – 8
Дамбадаржаа Налайхын автобусны буудлын эцсийн зогсоол – 3
Зам Тээврийн Хөгжлийн Яам – 1
Анун төв – 1
Номин сүлжээ дэлгүүрт – 5
Имарт худалдааны төв – 3
Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв – 1
Галлерей Улаанбаатар худалдаа үйлчилгээний төв – 1
Авто Тээврийн Үндэсний Төвийн урд Ниссан моторс – 1
Петровис шатахуун түгээх станц – 1