Бид Монгол улсын ирээдүй, үр хойчийн төлөө байгальд ээлтэй үйлчилгээ, үйл ажиллагаа явуулна.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Цахилгаан болон өндөр хүчдэлийн ухаалаг, аюулгүй технологи бүхий хамгаалалтын систем

ЧАНАР

Дэлхийн олон оронд амжилттай туршигдсан баталгаат цахилгаан тээврийн хэрэгсэл, сэлбэг

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ

Сэргээгдэх эрчим хүч, Тоормосны энергийн дахин ашиглалт, хэмнэлт бүхий эрчим хүчний менежмент, хяналтын технологи

ДАВУУ ТАЛ

Монголын нөхцөлд туршигдсан, борлуулалтын дараах засвар үйлчилгээ, олон төрлийн цэнэглэх горим, баталгаат сэлбэг хэрэгсэл

Иргэдийнхээ аюулгүй орчин, амь нас, эрүүл мэндийг дээдэлж, хөгжингүй дэвшилтэт, ухаалаг технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх замаар ногоон ирээдүйг цогцлооно.

Дэлхийн дулаарлын эсрэг агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бүх нийтийн үйлсэд нэгдэн цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтэц, хэрэглээг нэмэгдүүлэхээр эх орондоо түүчээлэн ажиллана.

Дэвшилтэт технологид суурилсан ногоон хөгжлийг эрхэмлэн, шинэ санаа, шилдэг туршлагыг салбартаа нэвтрүүлж, хэрэглэгч, үйлчлүүлэгч нарынхаа өмнө хариуцлага хүлээж, найрсаг хамтын ажиллагааг бүрдүүлж ажиллах нь бидний үнэт зүйлс байх болно.

Автобус 3 ТӨҮГ-н захирал / 1мин 30 сек