Дэлхийн хүн амын 55% нь хотод амьдарч байгаа өнөөгийн нийгэмд тээврийн хэрэгслүүд агаар болон дуу чимээний бохирдлын хамгийн голлох эх үүсвэр болоод байна. Дуу чимээний бохирдлын хамгийн түгээмэл эрүүл мэндийн асуудал бол чимээ шуугианаас үүдэлтэй чихний мэдрэмтгий бүтэц гэмтсэний үр дүнд бий болдог сонсголын алдагдал (NIHL) юм.
Хэд хэдэн судалгаагаар дуу чимээний бохирдол нь сэтгэл санааны түгшүүр, цусны даралт ихсэх, цус харвалт, зүрхний өвчлөл зэргийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон ба замын ойролцоо амьдардаг хүмүүс сэтгэл хямралд өртөх магадлал дуу чимээ багатай орчинд амьдардаг хүмүүсийнхээс 25% -иар илүү байдаг талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаанд дурджээ. Эдгээр эрүүл мэндийн асуудал ямар ч насны хүнд, ялангуяа хүүхдүүдэд илүүтэй тохиолдож болно. Дуу чимээ ихтэй газар амьдардаг хүүхдүүд стресс, ой санамж муудах, анхаарал төвлөрөх чадвар сулрах, унших чадвар муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Харин цахилгаан машины гаргадаг цорын ганц дуу чимээ бол дугуй замтай үрэлцэх эсвэл өндөр хурдтай салхинаас үүдэлтэй дуу чимээ байдаг тул бензин, дизель хөдөлгүүртэй машинтай харьцуулахад чимээ багатай байдаг тул их хотын стресс бухимдал, дотоод шаталтын хөдөлгүүрт автомашинуудаас үүдэх өвлөлүүдээс ангижрах шинэ боломж гэж ДЭМБ үзэж байна.