Бүрэн цахилгаан хэмнэлттэй автобуснуудыг Монгол дахь албан ёсны дистрибьютер MSE Partners танилцуулж байна.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол улсад 3 жилийн хугацаанд нийт 50’000км зайг туулж туршигдан дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тэсвэртэй гэдгээ нотолсон. Нэг цэнэглэлтийн 36’000₮-өөр 400км зам туулах чадвартай, хорт утаа гаргахгүй байгальд ээлтэй ба түлшний зардлыг дээд зэргээр хэмнэх давуу талтай цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Нийслэл хотын шинэ нүүр царай
Нийт 70 зорчигчийн суудалтай, 12 ширхэг камераар тоноглогдсон, цаг уурын аль ч нөхцөлд зорчигчдыг таатай байлгах агааржуулалтын системтэй хоёр давхар автобус нь Улаанбаатар хотын амьдралын хэв маягт төгс зохицсон.


Инновацын төгс шийдэл
Нэгж цэнэглэлтээр 36,000₮ зарцуулж 400км зам туулах чадвартай, хэрэглэгчийн шаардлага, цаг уур, замын нөхцөл байдалд нийцүүлэн бүтээгдсэн.
Давхар автобус, давхар хэмнэлт
Бусад автобустай харьцуулахад замын хөдөлгөөнд оролцоход илүү зай эзлэхгүй мөн олон зорчигч тээвэрлэх боломжтой 100% цахилгаанаар ажилладаг тул ашиглалтын зардлыг 90% хэмнэдэг давуу талтай.


Дэвшилтэт технологийн үр дүн
Урт удаан эдэлгээтэй, өгсүүр газар хүч алдахгүй, зорчигчдын тухтай үйлчлүүлэх нөхцлийг хангахаар USB цэнэглэгч суурилуулсан, Монголын эрс тэрс уур амьсгалд тохирох технологиор бүтээгдсэн, хүчин чадал сайтай цахилгаан автобус.