Хэмнэлттэй бас ухаалаг шинэ үеийн автомашин.

Монгол дахь албан ёсны дистрибьютер MSE Partners компанийн хамт олноос бүрэн цахилгаан ET-5 загварыг танилцуулж байна.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Skywell групп нь цахилгаан автомашины үйлдвэрлэлийнхээ сүүлийн 10 жилийн технологийг нэгтгэн L2.5 автомат жолоодлогын туслах систем, сүлжээний Skylink холболтын системээр тоноглогдсон 520 км хүртэл зам туулах чадвартай, хүчин чадал, үзүүлэлт сайтай, тав тухтай зорчих боломжийг олгож буй Skywell ET5 шинэ үеийн ухаалаг, цахилгаан автомашиныг өдөр тутмын болон бүх төрлийн хэрэглээнд нэвтрүүлж байна.

ӨНГӨНИЙ СОНГОЛТ
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Ангилал:

Дунд оврын SUV

Хурдны хайрцаг:

Автомат

Өөрийгөө цэнэглэлт:

30%-с илүү

Хөтөлгөө:

FWD (Урд дугуй хөтлөгч)

Хөдөлгүүр:

Бүрэн цахилгаан

Агаар шүүгч:

PM 2.5 Агаар шүүгч

Бүтэн цэнэгээр явах зай:

520 км

Хурдан цэнэглэх горимд:

30 минут 30-80% 380V

0-100 км/ц хугацаа:

9.6 секунд

Дээд хурд:

150 км/ц

Суудлын тоо:

5

Баттерей:

SkySource™

Хөдөлгүүрийн хүч:

150 квт (204 морины хүчтэй)

Баталгаа:

Баттерей 8 жил

Харьцаа:

4698*1908*1696 мм

Онцгой шийдэл бүхий гайхалтай загвар

Машины их биеийн хэмжээ хангалттай том (4,698×1,908×1,696мм) тул дотоод орон зайг тав тухтай байлгахуйц төлөвлөж, дэлхийн хамгийн анхны патентлагдсан эрүүл унтлагын суудал, суудлын байрлалыг хүссэнээрээ өөрчилж болох тохиргоо, тэнгэрийг панорама байдлаар харах маш том шилэн дээвэр, гараар онгойлгох шаардлагагүй олон янзаар онгойх боломжтой тээшний автомат хаалга зэрэг онцгой шийдлүүд энэ загварт бий.

Ухаалаг гэхдээ хүчтэй

Нэг удаагийн цэнэглэлтээр 8,000 төгрөг зарцуулж 520 км зам туулах чадвартай ET5 загвар нь 0-100 км/ц хурдыг 9.6 секундэд авах бол дээд хурд нь 150км хүрнэ. Машины баталгаа 3 жил эсвэл 120,000 км зам.

Хэмнэлттэй батарей

Хурдан цэнэглэх горимд (380v) 30-80% цэнэгийг 30 минут, энгийн цэнэглэх горимд (220v) 11 цаг цэнэглэнэ. Батарейн температурыг хянах ухаалаг систем, -30 градуст машин асах болон цэнэглэх боломжтой, эрчим хүчээ сэргээн ашиглах систем, батарейны баталгаа 8 жил эсвэл 150,000 км зам.

Шинэ үеийн ухаалаг, эрүүл систем

Skylink систем нь тус машины бүх үйлдлийг хялбар хийж, хянахад зориулсан мэдрэгчтэй, LCD дэлгэц бүхий 4G технологид холбогдсон, онлайн газрын зураг болон зам чиглүүлэгчтэй, N95 стандартын эрүүл агаарын хяналтын системээр микро түвшинд PM2.5 агаар цэвэршүүлэх боломжтой зэрэг маш олон үйлдэл бүхий ухаалаг систем юм.

Онцгой деталиуд

ET5 машин нь парти буюу үдэшлэгт зориулсан гэрлийн горим, гар утасны утасгүй цэнэглэгчтэй. Мөн L2.5 систем нь Хятад улсад бүрэн хүчин чадлаараа ажиллахдаа дуу хоолойгоор удирдах боломжтой бөгөөд автомат жолоодлогын систем, саад мөргөхөөс сэргийлэх болон түгжрэлийн үеийн туслах систем, хурдны хязгаар таних, Skyworth брэндийн бүтээгдэхүүнүүдийг удирдах зэрэг боломжуудтай.
Турших